Dark Light
Гадаад | 2026-08-14

ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС ТАВАН ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Японы төвийн бүсэд үргэлжилж буй хүчтэй аадар борооны улмаас үер, хөрсний нуралт зэрэг гамшигт үзэгдэл гарч, одоогоор таван хүн амиа алджээ.

Гамшигт хамгийн их өртсөн Чиба мужийн эрх баригчдын мэдээлснээр, мөн нэг хүн сураггүй болоод байна. Чиба болон хөрш Ибараки мужийн зарим хэсэгт 120 мянга орчим иргэнд нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байгаа аж.

Аадар борооны улмаас төмөр замын хөдөлгөөнд саатал үүсэж, Нарита олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэлтэй холбосон тээврийн үйлчилгээнд мөн доголдол гарсан байна. Үүний улмаас нисэх буудалд 7000 орчим хүн саатжээ.

Японы төвийн бүсийн зарим газарт 24 цагийн хугацаанд 360 миллиметрээс давсан хур тунадас орсон байна. Мөн цахилгаан дамжуулах шугам гэмтсэний улмаас Чиба мужид 25 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00