Dark Light
Гадаад | 2026-08-14

АМЕРИК ИРГЭН 1.04 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЛОТЕРЕЙН ШАГНАЛ ХОЖЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Иллинойс мужийн иргэн “Powerball” сугалааны 1.04 тэрбум ам.долларын супер шагналыг хожжээ.

Сугалааны зохион байгуулагчдын мэдээлснээр, тус мужид зарагдсан тасалбар мягмар гарагийн тохирлоор гарсан зургаан тоотой бүгд таарсан байна. Энэ нь “Powerball”-ын түүхэн дэх хэмжээгээрээ найм дахь том хожил бөгөөд энэ оны хамгийн өндөр шагнал болжээ.

Ялагч шагналаа хоёр хэлбэрээр авах боломжтой. Тэрбээр татварын өмнөх 450.5 сая ам.долларын нэг удаагийн төлбөр авах эсвэл 29 жилийн хугацаанд жил бүр олгох аннуитетийн хувилбарыг сонгож болно.

“Powerball”-ын түүхэн дэх хамгийн өндөр шагнал 2022 онд бүртгэгдэж, Калифорнийн иргэн Эдвин Кастро 2.04 тэрбум ам.доллар хожиж байжээ. Гэвч татвар төлсний дараа түүний гар дээр үлдсэн мөнгө нэг тэрбум ам.долларт хүрээгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00