Италийн цагдаа нар нэрт зураач Пол Сезанн, Пьер-Огюст Ренуар, Анри Матисс нарын хулгайд алдагдсан гурван бүтээлийг олж, музейд нь буцаан өгөхөөр болжээ. Нийт үнэ нь 9 сая еврогоос давсан эдгээр бүтээлүүдийг өнгөрсөн гуравдугаар сард Парма хотын ойролцоох музейгээс хулгайлсан байна.
Хулгайд алдагдсан бүтээлүүдэд Сезанны “Интоортой натюрморт”, Ренуарын “Загас”, Матиссын “Дэнж дээрх одалиск” зэрэг зургууд багтжээ. Тэдгээрийн үнэлгээ тус бүр ойролцоогоор 6 сая, 3 сая болон 20 мянган евро юм.
Хулгай гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө болсон бөгөөд маск зүүсэн этгээдүүд музейд нэвтэрч, гурван бүтээлийг гурван минут хүрэхгүй хугацаанд авч зугтсан байна.
Цагдаагийнхан прокурорын зөвшөөрлөөр хийсэн нэгжлэгийн үеэр зургуудыг илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн уг хэрэгт Молдавын есөн иргэнийг сэжигтнээр шалгаж байгаа талаар мэдээлжээ.









Гадаад




