Dark Light
Гадаад | 2026-08-15

ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ЯЗГУУРТНУУД СОЛИРЫН ТӨМРӨН БӨГЖ ЗҮҮДЭГ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Эрдэмтэд Газар дундын тэнгисийн бүс нутагт 3800-3000 жилийн өмнө хүрэл зэвсгийн үеийн язгууртнууд солирын төмрөөр хийсэн бөгж зүүдэг байсныг тогтоожээ.

Судлаачид Миной болон Микений соёлд хамаарах 91 төмөр эдлэлийг шинжлэхэд 13-аас нь никель илэрсэн байна. Энэ нь тухайн төмөр дэлхийн бус, солироос гаралтайг илтгэх гол шинж аж.

Ихэнх эдлэл нь алт, мөнгөөр чимэглэсэн гоёлын бөгж байсан бөгөөд заримыг нь язгууртнуудын булш, тэр дундаа Микений бунхнаас олжээ. Нэг бөгжийг Минойн дээд санваартан байсан байж болзошгүй хүний хуруунаас илрүүлсэн байна.

Судлаачдын үзэж буйгаар, ховор бөгөөд тэнгэрээс ирсэн хэмээн ойлгогдож байсан энэ металл нь тухайн үеийн эрх мэдэл, өндөр нийгмийн байр суурийн бэлгэдэл байжээ. Мөн солирын төмрийг Египетээс авчирдаг байсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Энэхүү олдвор нь хүрэл зэвсгийн үеийн Грект солирын төмрөөр хийсэн эдлэл хэрэглэж байсныг нотолсон анхны баримтуудын нэг болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00