АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг бүрэн ялсны дараа Хормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр хэмээн зарлах бодолтой байгаагаа мэдэгджээ. Тэрбээр энэ талаар Нью-Йорк мужид болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Трамп “Ираныг бүрэн ялсны дараа, энэ нь тун удахгүй болно, Хормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр гэж зарлана” хэмээн мэдэгдсэн байна.
Хормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн хамгийн чухал далайн гарцуудын нэг бөгөөд АНУ, Ираны хооронд үргэлжилж буй зөрчилдөөн, далайн тээврийн хязгаарлалтын гол асуудлын нэг болоод байна.
Ираны тал Трампын мэдэгдлийг эсэргүүцэж, тус хоолойн статусыг АНУ дангаараа өөрчлөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.







Гадаад




