Энэ сарын 10-нд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Колумби улсад гурван хоногийн гашуудал зарласан байна.
Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх газраас /UNGRD/ мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдэн амиа алдсан хүмүүсийн тоо 294 болж нэмэгджээ. Байгалийн гамшигт 15 мужийн 448 суурин газар өртөж, 54 008 гэр бүлийн 115 461 хүн нэрвэгдсэн байна.
Өмнө нь пүрэв гарагт Колумбийн Ерөнхийлөгч де ла Эсприелла 3971 хүн гэмтэж бэртэн, 379 хүн сураггүй алга болсон тухай мэдээлсэн юм. Тэрбээр хамгийн их хохирол амссан Перейра хотод очиж, оршин суугчидтай уулзах үеэрээ орон гэргүй болсон хүмүүст байр түрээслэхэд нь тусламж үзүүлнэ гэлээ.
Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ.








Гадаад


