БНСУ-д нохойн махны худалдаачдаас аврагдсан зургаан настай Жинни Лу Калифорнид зохион байгуулсан “Дэлхийн хамгийн муухай нохой” шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
Мопс үүлдрийн Жинни Лу уг тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож, энэ жил ийнхүү тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил хоёрдугаар байр эзэлж байжээ.
Жинни Лу 5000 ам.долларын шагнал болон Нью-Йорк хотод зочлох эрхээр шагнуулсан бөгөөд тэнд NBC телевизийн нэвтрүүлэгт оролцох юм. Тэмцээнд нийт найман нохой оролцсоноос хоёр, гуравдугаар байрыг чихуахуа үүлдрийн ноход эзэлжээ.







Гадаад




