АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай үүссэн зөрчилдөөнийг улам хурцатгах шаардлага гарч болзошгүй хувилбарыг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгдээд, энэ нь газрын тосны үнэд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолжээ.
Тэрээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ираны хямралтай холбоотойгоор газрын тосны үнэ цаашид буурсаар байх боломжтой гэж мэдэгдсэн байна. Гэхдээ АНУ одоогийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү хатуу алхам хийхээр шийдвэл нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүйг хэлжээ.
Мөн Тегеран одоогоор ихээхэн хүндрэлтэй тулгарч байгаа тул АНУ-тай маргаантай асуудлуудаар тохиролцоонд хүрэх шаардлагатай гэж Трамп дахин мэдэгдсэн байна.
Гэхдээ Иран өөрийнх нь шаардлагатай гэж үзэж буй нөхцөлийг хангасан тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Трамп “Иран цөмийн зэвсэгтэй болох боломжгүй” гэдгийг дахин онцолсон байна.







Гадаад





