Dark Light
Гадаад | 2026-08-18

ИРАН ХОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХИЙН ТУЛД АНУ-Д ЗУРГААН НӨХЦӨЛ ТАВЬЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Иран Хормузын хоолойг нээж, АНУ-тай харилцаагаа хэвийн болгохын тулд Вашингтоны өмнө зургаан үндсэн нөхцөл тавьжээ. Тегераны зүгээс эдгээр шаардлага биелэх хүртэл стратегийн ач холбогдол бүхий усан замыг хаалттай хэвээр үлдээх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Улс төр судлаач Заур Ибрахимлигийн үзэж буйгаар, Ираны тавьсан шаардлагыг АНУ бүхэлд нь хүлээн авах магадлал маш бага аж. Учир нь тэдгээр нь зөвхөн Хормузын хоолойг нээх бус, АНУ-ын Ойрх Дорнод дахь цэргийн оролцоо, хориг арга хэмжээ болон Иранд үзүүлж буй дарамтын хэрэгслүүдийг эрс хязгаарлах агуулгатай байна.

Түүний тайлбарласнаар, Тегеран АНУ уг нөхцөлүүдийг шууд зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байгаа бөгөөд өндөр шаардлага тавьснаар хэлэлцээний орон зай бий болгох, Вашингтоны байр суурийг зөөлрүүлэх, мөн цаг хожихыг зорьж байгаа аж.

Шинжээч мөн АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө Трампын засаг захиргаа Ираны эсрэг өргөн хүрээний цэргийн ажиллагаа эхлүүлэх нь улс төрийн өндөр эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс ойрын саруудад АНУ эдийн засгийн дарамт, далайн бүслэлтээ үргэлжлүүлж, харин Иран хэлэлцээг сунгах тактик баримтлах магадлалтай байна.

Түүний үзэж буйгаар, хоёр талын аль аль нь цаг хугацааг өөрийн талд ашиглахыг хичээж байгаа тул ирэх гурван сарын хугацаанд одоогийн нөхцөл байдал үндсэндээ хадгалагдаж, томоохон шийдвэрүүд намрын сүүлчээр гарах төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00