Uber Technologies болон Zipline компаниуд АНУ-д Uber Eats-ийн захиалгыг автомат дроноор хүргэх үйлчилгээ нэвтрүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Uber дрон хүргэлтийн Zipline компанид стратегийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Эхний дрон хүргэлтийг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжид Zipline аль хэдийн үйл ажиллагаа явуулж буй бүсүүдэд нэвтрүүлэх аж.
Цаашид уг үйлчилгээг АНУ-ын олон арван хотод өргөжүүлж, компаниуд 2029 оны эцэс гэхэд өдөрт нэг сая дрон хүргэлт хийх зорилт тавьжээ.
Zipline одоогоор дөрвөн тивд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 2 сая гаруй хүргэлт хийсэн байна. Тус компани энэ оны эхээр 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээ нь 7.6 тэрбум ам.долларт хүрчээ.






Гадаад





