Dark Light
Гадаад | 2026-08-18

ОХУ ФИЛИПП КИРКОРОВТ ХОРИГ ТАВЬЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Оросын нэрт дуучин Филипп Киркоровт 2028 оны есдүгээр сарын 18 хүртэл ОХУ-д шинэ компани, бизнес бүртгүүлэхийг хориглосон байна. Энэ талаар Оросын Холбооны татварын албаны мэдээлэлд үндэслэн РИА Новости мэдээлжээ.

Хязгаарлалт тогтоосон шалтгаан нь Киркоровын эзэмшдэг хоёр компанийн улсын бүртгэлд буруу мэдээлэл оруулсантай холбоотой аж. “Филипп Киркоров Корпорейшн” компани үйл ажиллагаагаа зогсоосон бол хувцас, гутал болон бусад барааны худалдаа эрхэлдэг “Филл фо ю” компани хаягаа буруу бүртгүүлсэн байна.

Мөн “Филл фо ю” компанийн ерөнхий захирал, Киркоровын стилистээр ажиллаж байсан Арсен Айрапетовт 2027 оны аравдугаар сарын эцэс хүртэл ижил төрлийн хязгаарлалт тавьжээ. Харин Киркоров одоогоор урлаг, радио нэвтрүүлэг болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр гурван компанийн эзэмшигч хэвээр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00