Dark Light
Гадаад | 2026-08-18

БЭЭЖИНД 2000 ГАРУЙ ХҮН ДҮРСТ РОБОТ ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хүн дүрст роботын дэлхийн II наадам наймдугаар сарын 22-26-нд Үндэсний хурдны тэшүүрийн ордонд зохион байгуулагдана. Албан ёсны мэдээллээр энэ жилийн тэмцээнд спортын болон бодит орчинд ажиллах чадварыг сорих олон төрлийн уралдаан багтжээ.

Тэмцээний хөтөлбөрт 100 метрийн гүйлт, хөлбөмбөг, тулааны урлаг, бүжиг, хүндийн өргөлтөөс гадна үйлдвэр, зочид буудал, айл өрх, онцгой нөхцөл, эмнэлэг, худалдааны орчинд ажиллах даалгаврууд багтаж байна. Зохион байгуулагчид энэ удаагийн тэмцээнийг роботын бодит хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглүүлж, нийт 50 төрлийн уралдаан баталсан байна.

Роботуудын бие даан шийдвэр гаргах, юм таних, хөдөлгөөнөө удирдах чадварыг түлхүү сорих бөгөөд 100 метрийн уралдааныг бүрэн автономит хэлбэрт шилжүүлжээ. Мөн хувцас эвхэх, гал унтраах, хоол бэлтгэх зэрэг өдөр тутмын бодит даалгавар ч багтсан байна.

Анхны Хүн дүрст роботын дэлхийн наадам 2025 онд Бээжинд зохион байгуулагдсан бол энэ жилийн тэмцээн цар хүрээ, бодит хэрэглээний даалгаврын хувьд илүү өргөжиж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00