Ferrari-гийн анхны бүрэн цахилгаан загвар болох “Ferrari Luce”-ийн эхний үйлдвэрлэлийн хувилбар АНУ-ын Монтеррей хотод болсон Sotheby’s дуудлага худалдаагаар 40 сая ам.долларт зарагджээ.
“Chassis 0” хэмээн тэмдэглэгдсэн уг автомашиныг тусгай дурсгалын пайзаар чимэглэсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг Ferrari буяны үйлсэд зориулахаар болсон байна. Bloomberg-ийн мэдээлснээр, энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй шинэ автомашин болж рекорд тогтоожээ.
Ferrari анхны цахилгаан автомашинаа тавдугаар сарын 26-нд танилцуулсны дараа компанийн хувьцаа 8 гаруй хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор таван тэрбум ам.доллароор багассан байна.
Ferrari-гийн ерөнхийлөгч асан Лука ди Монтеземоло цахилгаан загвар нь брэндийн уламжлалт дүр төрхөд эрсдэл учруулж болзошгүй хэмээн шүүмжилж, уг автомашинд Ferrari-гийн алдарт давхиж буй морь бүхий бэлгэ тэмдгийг ашиглахгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.







Гадаад





