Москва хотын хэмжээнд нийт 850 орчим идэвхтэй ажилладаг ШТС байдгаас өнөөдрийн байдлаар Роснефть, Лукойл, Газпромнефть зэрэг компанийн 450 орчим ШТС хэвийн ажиллаж байна.
Бусад 400 орчим ШТС-ууд нэг автомашинд 20 литрийн лимит тогтоон, канистрт шатахуун олгохгүй зэрэг хязгаарлалт тогтоосон бол эдгээр ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Бусад мужийн ШТС-ын нөхцөл байдал "Тэгш, сондгой" дугаарын хязгаарлалт Липецк, Калуга, Оренбург мужуудын ШТС-ууд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш эсвэл сондгой байхаас шалтгаалж шатахуун олгож байна.
Өвөр Байгалын хязгаар, Нижний Новгород мужийн удирдлагуудын шийдвэрээр тусгай ботыг ашиглан электрон дараалал үүсгэж, QR кодоор шатахуун (40, 60 литр) олгох лимитийг тогтоогоод байна. Канистрт шатахуун олгохыг хориглох: Сочи болон Оренбург мужид ШТС-ууд шатахууныг сав, канистрт юүлэхийг бүрэн хориглосон. Хуулийн этгээдийн давуу эрх: Сочи, Анапа, Геленджик, Новороссийск зэрэг хотуудад зарим ШТС-уудыг зөвхөн төрийн болон хуулийн этгээдийн тусгай "шатахууны карт"-аар үйлчлүүлдэг болгон өөрчилж, энгийн иргэдийг оруулахгүй байна.







Гадаад





