АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай одоогоор ямар нэгэн яриа хэлэлцээ хийхгүй байгаа бөгөөд цаашид ч хэлэлцээ хийхээр товлоогүй гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар Truth Social хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Трампын хэлснээр, Ираны эсрэг далайн бүслэлт бүрэн хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд Хормузын хоолой нээлттэй, хэвийн ажиллаж байгаа аж. Мөн усан зам дахь минүүдийг бүгдийг нь зайлуулсан эсвэл аюулгүй болгосон гэж мэдэгджээ.
Гэвч Ираны тал Хормузын хоолой бүрэн нээгдсэн гэх Трампын мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд хоолойн нөхцөл байдлын талаар хоёр тал зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байна.







Гадаад





