YouTube наймдугаар сарын 24-нөөс эхлэн видеог тоглуулж эхэлсэн даруйд үзэлтэд тооцдог шинэ систем нэвтрүүлэхээр болжээ. Уг өөрчлөлт бүх төрлийн видео форматад үйлчлэх юм.
Компанийн тайлбарласнаар, өмнө нь өөр өөр форматад ялгаатай үзэлт тооцох систем ашигладаг байсан нь контент бүтээгчдэд төөрөгдөл үүсгэдэг байжээ. Тиймээс бодит үзэгчдийн тоог илүү ойлгомжтой харуулах зорилгоор шинэчлэл хийж байгаа аж.
Шинэ үзэлт тооцох арга нь контентын мөнгөжүүлэлтэд нөлөөлөхгүй бөгөөд оролцоо, үзэлтийн чанарыг хэмжих одоогийн шалгуурууд хэвээр үлдэнэ. Өмнө нь зарим тохиолдолд хэрэглэгч видеог дор хаяж 30 секунд тасралтгүй үзсэн үед л нэг үзэлтэд тооцдог байжээ.







Гадаад





