Харвардын Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд алдартай уран бүтээлчдийн шинэ цомог гарсан өдрүүдэд АНУ-д зам тээврийн ослоор нас барах тохиолдол нэмэгддэг хамаарлыг илрүүлжээ.
Судалгаагаар томоохон цомог нээлтээ хийсэн өдрүүдэд стриминг платформоор хөгжим сонсох үзүүлэлт ойролцоогоор 40 хувиар өсөж, зам тээврийн ослоор нас барах тохиолдол 15 орчим хувиар нэмэгддэг байна.
Эрдэмтэд Тейлор Свифт, Дрейк, Кендрик Ламар, Канье Уэст, Харри Стайлс зэрэг уран бүтээлчдийн шинэ цомгийн сонсолтыг ослын статистиктай харьцуулжээ. Судлаачдын үзэж буйгаар, шалтгаан нь цомог өөрөө бус, жолооч нар жолооны ард хөгжим, ухаалаг утсандаа хэт анхаарч, замын хөдөлгөөнөөс анхаарал сарниулдагтай холбоотой аж.







Гадаад





