Dark Light
Гадаад | 2026-08-20

МЭРИЛИН МОНРОГИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН BARBIE ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Mattel компани Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний дүр төрхөөс сэдэвлэсэн шинэ Barbie хүүхэлдэйг худалдаанд гаргажээ.

Хүүхэлдэйн загварыг “Gentlemen Prefer Blondes” киноны алдарт “Diamonds Are a Girl’s Best Friend” хэсгээс санаа авч бүтээсэн байна. Тухайн дүр төрхөд Монро тод ягаан өнгийн даашинз, том бүч болон алмаазан зүүлттэй гардаг.

Шинэ Barbie хүүхэлдэй 81 ам.долларын үнэтэй. Mattel өмнө нь ч Мэрилин Монрогийн дүр төрхөөс сэдэвлэсэн цувралууд гаргаж байсан бөгөөд 1997-2002 онд түүний тоглосон хэд хэдэн киноны дүрээр хүүхэлдэй бүтээж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00