Швейцарт мөсөн гол хайлсны дараа 34 жилийн өмнө сураггүй болсон Бельгийн хоёр уулчны цогцсыг олжээ.
Вале кантоны цагдаагийн мэдээлснээр, тэдний цогцсыг наймдугаар сарын 19-нд Италийн хилийн ойролцоох Трифт мөсөн голын орчмоос илрүүлсэн байна. ДНХ-ийн шинжилгээгээр 1992 онд Вайсми орчимд сураггүй болсон уулчид мөн болохыг албан ёсоор тогтоожээ.
Тухайн үед уулчид 39, 41 настай байсан бөгөөд хоёулаа Бельгийн иргэн байжээ. Мөсөн голууд татарч, хайлахын хэрээр олон жилийн өмнө ууланд сураггүй болсон хүмүүсийн цогцос илрэх тохиолдол цөөнгүй байдаг.







Гадаад





