АНУ-ын Жоржиа муж дахь Форт-Стюарт баазын явган цэргийн дивиз гэрээгээ дор хаяж хоёр жилээр сунгасан алба хаагчдад “GTA VI” тоглох дөрвөн өдрийн чөлөө олгохоор болжээ.
Variety-ийн мэдээлснээр, уг урамшуулалд хамрагдах хүсэлтэй цэргийн алба хаагчид наймдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 14-ний хооронд гэрээгээ сунгах шаардлагатай байна. Одоогоор инженерийн батальоны 130 алба хаагчаас 20 нь гэрээгээ сунгасан гэж дэд хурандаа Энжел Томко мэдээлжээ.
“GTA VI”-д зориулсан чөлөө олгох санааг цэргийн алба хаагчдын гэрээг сунгуулах бүтээлч урамшууллын нэг хэсэг болгон санал болгосон бөгөөд 2027 оны санхүүгийн жилийн зорилтоо биелүүлэхэд чиглэж байгаа аж.






Гадаад





