АНУ-ын рэппер Lil Pump буюу Газзи Фабио Гарсия Украины “Миротворец” мэдээллийн санд бүртгэгдсэн талаар TASS мэдээлжээ.
Түүнийг ОХУ-д очиж, дуучин MARGO-той хамтран тайзнаа гарсан бөгөөд Оросыг ил тод дэмжсэн хэмээн буруутгаж байгаа аж. Lil Pump наймдугаар сарын 20-нд Москвад очсон бөгөөд наймдугаар сарын 22-нд анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
2014 оноос ажиллаж буй “Миротворец” сайт Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлдэг юм.





Гадаад





