Dark Light
Гадаад | 2026-08-24

ЖОРЖИНА РОДРИГЕС РОНАЛДОГИЙН ГУРВАН ХҮҮХДИЙГ АЛБАН ЁСООР ҮРЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Аргентин-испани гаралтай загвар өмсөгч Жоржина Родригес Криштиану Роналдогийн гурван том хүүхдийг албан ёсоор үрчилж авч, хууль ёсны эх нь болжээ. Тэд наймдугаар сарын 11-нд Португалын Кашкайш дахь гэртээ хуримаа хийсэн бөгөөд үрчлэлтийн ажиллагааг олон нийтээс нууцлан зохион байгуулсан байна.

Ингэснээр 16 настай Криштиану Жуниор болон есөн настай ихэр Ева Мария, Матео нарын бүртгэлд Жоржинаг эхээр нь албан ёсоор бүртгэжээ. Өмнө нь эдгээр хүүхдийн хууль ёсны асран хамгаалах эрх зөвхөн Роналдод байсан аж.

Роналдо, Жоржина нар 2016 оноос үерхэж эхэлсэн бөгөөд хамтдаа Алана Мартина, Белла Эсмеральда хэмээх хоёр охинтой. Хосын хурим наймдугаар сарын 11-нд, анх танилцсанаас нь яг 10 жилийн дараа болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00