Кембрижийн их сургуулийн эрдэмтэд тархинд нөлөөлж, хоолны дуршил болон биеийн жинг бууруулахад оролцдог хоёр өөр механизм илрүүлжээ. Судалгааны үр дүн “Nature Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Судлаачид хоолны дуршил, бодисын солилцоог зохицуулахад оролцдог GIPR рецепторыг судлахад, түүнийг идэвхжүүлэхэд тархины иш хэсгээр дамжин хоолны дуршил буурч, жин хасагддаг болохыг тогтоожээ. Харин уг рецепторыг хориглох үед гипоталамуст нөлөөлж, цатгалан мэдрэмжийн дохиог илүү хүчтэй болгодог байна.
Мөн GIPR-ийг хориглох нь GLP-1 рецепторт нөлөөлдөг таргалалтын эсрэг зарим эмийн үйлчлэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Гэхдээ судалгаа одоогоор зөвхөн хулгана дээр хийгдсэн тул хүний биед ижил үр дүн үзүүлэх эсэхийг цаашдын клиник туршилтаар батлах шаардлагатай юм.







Гадаад




