Dark Light
Гадаад | 2026-08-24

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ КОФЕ УСТАХ ЭРСДЭЛД ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Бразилын кофе тариалдаг бүс нутгуудад орсон их хэмжээний бороо арабика кофены ургац, чанарт сөргөөр нөлөөлж, өндөр зэрэглэлийн кофены нийлүүлэлт буурах эрсдэл үүсгэжээ. Rabobank-ийн мэдээллээр, долдугаар сарын эцэс гэхэд арабикагийн ургац хураалт 65 хувьтай байсан ч борооны улмаас жимс газарт унаж, чанар нь муудах эрсдэл нэмэгдсэн байна.

Арабика нь дэлхийн кофены үйлдвэрлэлийн гол төрлүүдийн нэг бөгөөд ялангуяа “specialty” буюу дээд зэрэглэлийн кофенд өргөн ашиглагддаг. Харин энэ жилийн хэвийн бус хур тунадас ургац хураалтыг удаашруулаад зогсохгүй үрийг хатаах үйл явцад саад учруулж, мөөгөнцөр болон хэт исэлтийн эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Үүний улмаас дээд зэрэглэлийн арабика кофены нийлүүлэлт хомсдож, олон улсын зах зээл дээр үнэ хэлбэлзэх магадлал нэмэгдэж байна. Мөн дэлхийн кофены нөөц аль хэдийн бага түвшинд байгаа тул Бразилын ургацын чанар зах зээлд улам чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00