Dark Light
Гадаад | 2026-08-24

КАНАД, АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ТҮР ХОЙШЛОВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Канадын Засгийн газар АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг арваннэгдүгээр сарын эхээр болох Конгрессын завсрын сонгуулиас өмнө сэргээх магадлал бага гэж үзэж байна.

Bloomberg-ийн мэдээлснээр, Ерөнхий сайд Марк Карнигийн Засгийн газар ойрын хугацаанд шинэ хэлэлцээ эхлэх тодорхой шинж тэмдэг харахгүй байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж, Вашингтон хэлэлцээг дахин эхлүүлэх боломжийг үгүйсгээгүй байна.

Үүний зэрэгцээ Канадын эрх баригчид бизнесүүдээ дэмжих нэмэлт арга хэмжээ боловсруулж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд уг дэмжлэгийг Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өмнө нь Канад АНУ-тай худалдааны хэлэлцээг зогсоож, Америкийн бараанд ижил хэмжээний хариу тариф ногдуулахаа мэдэгдсэн. Харин АНУ Канадын зарим бараанд 50 хувийн гаалийн татвар хэрэгжүүлж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00