Dark Light
Гадаад | 2026-08-26

КАНАД АНУ-ЫН БАРААНД 50 ХҮРТЭЛХ ХУВИЙН ХАРИУ ТАРИФ НОГДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Канад есдүгээр сарын 8-наас эхлэн АНУ-аас импортолдог зарим бараанд 15-50 хувийн хариу тариф ногдуулахаар болжээ. Тарифын арга хэмжээнд нийт 27.6 тэрбум ам.долларын үнэ бүхий импорт хамрагдах юм.

Канадын Сангийн яамны мэдээлснээр, энэхүү шийдвэр нь ажилчид, фермерүүд, загасчид, өрх гэр болон бизнесүүдийг хамгаалж, АНУ-ын тарифын нөлөөнд өртсөн салбаруудад дэмжлэг үзүүлэх зорилготой байна.

Шинэ зохицуулалтаар АНУ-д үйлдвэрлэсэн ган, хөнгөн цагаанд ногдуулах тарифыг 25-аас 50 хувь болгон нэмэгдүүлнэ. Мөн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сүүн бүтээгдэхүүн болон зарим бараанд 25 хувь, цахилгаан тоног төхөөрөмжид 15 хувийн тариф ногдуулах аж.

АНУ, Канадын худалдааны хэлэлцээ үр дүнд хүрээгүйгээс Вашингтон наймдугаар сарын 22-ноос Канадын 20 орчим тэрбум ам.долларын бараанд 50 хувийн тариф хэрэгжүүлж эхэлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00