Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд хэд хэдэн алдартай кроссовер, SUV загварын үйлдвэрлэлийг бүрэн зогсоох эсвэл Хойд Америкийн зах зээлээс гаргахаар болжээ.
Motor1-ийн мэдээлснээр жагсаалтад Acura RDX, BMW iX, Ford Escape, Jaguar F-Pace, Honda Prologue, Land Rover Discovery Sport, Polestar 3, Polestar 4, Tesla Model X, Volkswagen ID.4, Volvo EX30 зэрэг загвар багтсан байна.
Зарим загварын хувьд цахилгаанжуулалт, шинэ платформд шилжих бодлого гол шалтгаан болж байгаа бол зарим нь борлуулалтын бууралт, зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан үйлдвэрлэлээ зогсоох аж. Тухайлбал, Ford Escape үйлдвэрийн шугамаа илүү хямд цахилгаан автомашинд зориулж чөлөөлөх бол Jaguar F-Pace брэндийн шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэлээс гарна.
Мөн Honda Prologue-ийн үйлдвэрлэлийг 2026 оны эцсээр зогсоож, Land Rover Discovery Sport-ын угсралтыг арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Харин Polestar 3, Polestar 4 АНУ-ын зах зээлээс гарах бол Tesla Model X-ийн үйлдвэрлэлийг зогсоох төлөвлөгөөг Илон Маск баталсан байна.






Гадаад




