Dark Light
Гадаад | 2026-08-26

КИМ-Д "57 ЦӨМИЙН ЗЭВСЭГ" БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлээр Кимтэй уулзахаар төлөвлөж байгаагаа талаараа мэдэгдсэн ч дахин харилцаа тогтоохдоо түүний зорилго Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хэвээр байгаа эсэхийг сэтгүүлч асуухад хариулахаас татгалзжээ. Үүний зэрэгцээ Трампын засаг захиргаа Умард Солонгосыг “бүрэн” цөмийн зэвсэггүй болгох зорилгодоо тууштай байгаагаа удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.
Ажиглагчдын үзэж байгаагаар Трампын тодорхой бус байр суурь нь Пёньянтай үүсэж болзошгүй аливаа хурцадмал байдлаас зайлсхийж, дипломат ажиллагаанд орон зай үлдээх гэсэн оролдлогын нэг хэсэг байж болох юм. Учир нь Умард Солонгосын дэглэм цөмийн хөтөлбөрөө хэлэлцээрийн замаар орхихгүй гэдгээ мэдэгдэж, өөрийн цөмийн зэвсэгтэй статусыг “буцаах боломжгүй” хэмээн үзэж байна.
 
Гэвч Трампын хоёрдмол байр суурь нь АНУ бодлогын гол анхаарлаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгоос өөр, тухайлбал цөмийн зэвсгийн хөтөлбөрийг царцаах, зэвсэглэлийг хянах, хурцадмал байдлыг бууруулах, эрсдэлийг удирдах зэрэг завсрын зорилтуудад шилжүүлэх эсэх талаар асуулт дагуулж байна. Учир нь Пёньяныг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилго одоогоор биелэх боломжгүй хэвээр байна.
 
Хэвлэлийн хурлын үеэр Трамп сэтгүүлчдэд Умард Солонгосын удирдагчид 57 “маш хүчирхэг” цөмийн зэвсэг байгаа гэж мэдэгдсэн байна. Энэ нь Умард Солонгос үнэхээр их хэмжээний цөмийн зэвсэгтэй болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрч буй хэрэг бөгөөд Кимтэй дахин харилцаа, яриа хэлэлцээ хийх шаардлага улам нэмэгдэж байгааг харуулж байна.
 
 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00