Dark Light
Гадаад | 2026-08-26

ИРАН АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТАД БУУЛТ ХИЙЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Иран, Оман улс ормузын хоолой дахь усан замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаар дахин хэлэлцээ хийж эхэлжээ. Талууд түр чиглэлийн коридор байгуулах, хөлөг онгоцны аюулгүй гарцыг хангах, мөн усан замыг тэсэрэх бөмбөгнөөс цэвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж байгаа ч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж, Ираны нефть худалдан авагч орнуудад ч шахалт үзүүлэх бодлого баримталж байгаа нь Тегераныг хэлэлцээний гарц эрэлхийлэхэд хүргэж болзошгүй аж. Үүний зэрэгцээ ормузын хоолойн нөхцөл байдал газрын тосны зах зээлийн савлагаа, дэлхийн инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

Улс төр судлаачид АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиас өмнө Вашингтон Ирантай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэх магадлал бага гэж үзжээ. Иймээс ойрын хугацаанд цэргийн томоохон мөргөлдөөнөөс илүү эдийн засгийн хориг, далайн хяналт, дипломат дарамт давамгайлах төлөвтэй байна.

Мөн Ираны зүгээс хориг арга хэмжээг сааруулахын тулд хамтран ажилладаг орнуудтайгаа идэвхтэй хэлэлцээ хийж, эдийн засгийн тэсвэрлэх чадвараа хадгалах бодлого баримталж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00