Дэлхийн далайн гадаргуугийн дундаж температур энэ сарын 22-ны өдөр цельсийн +21.1 хэм болжээ. Энэ бол хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлсэн 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна хэмээн Copernicus буюу дэлхийг ажиглах, байгаль орчин болон аюулгүй байдлыг хянах Европын Холбооны алба мэдээллээ.
Ингэснээр 2024 оны гуравдугаар сард бүртгэгдсэн +21.09 хэм гэсэн үзүүлэлтээс давсан байна. Дээд үзүүлэлтийг бүртгэн авсан цаг хугацаа ч сонирхол татаж байгаа юм. Учир нь, Өмнөд тал бөмбөрцөгт зун дууссаны дараа буюу голдуу гуравдугаар ба дөрөвдүгээр саруудад дэлхийн далайн хэм дээд түвшинд хүрдэг байна.
Эль-Ниньо үзэгдэл далайн ус бүлээсэхэд нөлөөлж байгаа боловч хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой дулааралтай хавсарснаар усны хэм нэмэгдэж байгаа. Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.







Гадаад




