Dark Light
Гадаад | 2026-08-27

ХЯТАД, НЕПАЛЫН ХИЛИЙН ГАМШГААР 558 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хятад, Непалын хил орчмын Гиронг (Gyirong) боомтод болсон хөрсний гулгалт, үерийн улмаас Хятадын талд 558 хүн сураггүй болсон бөгөөд тэдний 260 нь гадаадын иргэн байна. Мөн гурван хүн амиа алдсан нь батлагджээ.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Непалын талд эхэлж, их хэмжээний шавар, чулуу, ус хилийн бүс рүү урсан орсноор Гиронг боомт болон ойр орчмын дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан байна. Хятадын эрх баригчид 1500 гаруй аврагч, цэрэг, инженерийг эрэн хайх ажиллагаанд дайчилжээ.

Хөрсний гулгалтаас үүссэн нуур дахин үерлэх эрсдэлтэй байгаа тул аврах ажиллагаа хүндрэлтэй хэвээр байна. Непалын талд ч олон хүн амиа алдаж, сураггүй болсон талаар мэдээлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00