Дуучин Бейонсе Колумбид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн иргэдэд туслах зорилгоор хувийн хөрөнгөөсөө 1 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Түүний Parkwood Entertainment компанийн мэдээлснээр, уг хөрөнгийг гамшигт хамгийн их өртсөн бүс нутгуудад хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэхэд зарцуулах юм.
Үүнээс өмнө Колумбын дуучин Шакира Чоко мужид газар хөдлөлтөд сүйдсэн бүсүүдэд 10 шинэ сургууль барих ажлыг санхүүжүүлэхээр болсон байна.
Наймдугаар сарын 10-нд Чоко мужийн Сан-Хосе-дель-Палмар хотын ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 300 гаруй хүн амиа алдаж, 31 мянга гаруй орон сууц сүйдсэн гэж мэдээлжээ.







Гадаад




