Dark Light
Гадаад | 2026-08-27

АНУ-Д ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын үйлдвэрлэсэн цахилгаан тоног төхөөрөмжөөс үүдэх кибер болон нийлүүлэлтийн эрсдэлийг үндэсний аюулгүй байдалд “онцгой аюул” гэж үзэн, эрчим хүчний сүлжээтэй холбоотой онц байдал зарлах зарлигт гарын үсэг зуржээ.

Шинэ журмаар эрсдэлтэй гэж үзсэн гадаадын өндөр хүчдэлийн трансформатор, генератор, реле хамгаалалтын төхөөрөмж, инвертор, ухаалаг электрон төхөөрөмж, мөн тэдгээртэй холбоотой программ хангамж, дижитал системийг АНУ-д худалдан авах, импортлох, суурилуулахыг хориглох буюу хязгаарлах боломжтой болсон байна.

Мөн АНУ-ын Эрчим хүчний сайдад өмнө нь суурилуулсан импортын тоног төхөөрөмжид эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд тусгаарлах, солих, ашиглалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах эрх олгожээ.

Цагаан ордон энэ шийдвэрийг АНУ-ын цахилгаан сүлжээний найдвартай ажиллагааг хамгаалж, гадаадын этгээдүүд кибер халдлага эсвэл алсын хандалтаар системийн эмзэг байдлыг ашиглахаас сэргийлэх зорилготой гэж тайлбарласан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00