Dark Light
Гадаад | 2026-08-27

ТИМ КАРРИЙН 8 САЯ ДОЛЛАРЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ ТОДОРХОЙГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Британийн жүжигчин Тим Карри 81 насандаа таалал төгссөний дараа түүний 8 сая ам.долларын хөрөнгө болон Лос-Анжелес дахь байшин хэнд өвлөгдөх нь одоогоор тодорхойгүй байна.

Карри хэзээ ч гэрлэж байгаагүй, хүүхэдгүй байсан тул хөрөнгийн хувь заяа гэрээслэл үлдээсэн эсэхээс хамаарах аж. Хэрэв гэрээслэл байгаа бол хөрөнгийг түүнд заасан хүмүүсийн дунд хуваарилна. Харин гэрээслэлгүй бол Калифорнийн өв залгамжлалын хуулийн дагуу түүний төрөл төрөгсдийг тогтоож, хөрөнгийг хуваарилах юм.

Тим Карри 1990 оны “It” киноны Пеннивайз, 1975 оны “The Rocky Horror Picture Show” киноны доктор Фрэнк-Н-Фёртер, 1992 оны “Home Alone 2: Lost in New York” киноны зочид буудлын ажилтан Хекторын дүрээрээ алдартай байв.

Тэрбээр 2012 онд харвалт өгснөөс хойш тэргэнцэр ашиглаж, кинонд тоглох нь эрс цөөрсөн байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00