Dark Light
Гадаад | 2026-08-28

БИ КИМИЙГ "МАШ САЙН МЭДДЭГ"

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
Ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд наймдугаар сарын дундуур хийхээр төлөвлөсөн АНУ, БНСУ-ын хамтарсан жил бүрийн “Ульчи эрх чөлөөний бамбай” (Ulchi Freedom Shield, UFS) цэргийн сургуулилтыг 11 хоногоос тав хоног болгон богиносгохыг үүрэгдсэнээрээ Зүүн Азид баримталж буй өөрийн бодлогын харилцан ашиг сонирхолд тулгуурласан, наймаалцлын шинжтэй хандлагыг тодорхой харууллаа. Энэ шийдвэр Сөүлийг гэнэтийн байдалд оруулж, Пхеньян ч үүнд тооцоотойгоор хариу өгсөн нь АНУ-ын батлан хамгаалах хамгаалалтад итгэх итгэл суларч байгаа нь бүс нутгийн улс орнуудын стратегийн тооцооллыг хэрхэн өөрчилж байгааг харуулж байна. 
Трамп энэхүү сургуулилтыг богиносгосноо Ким Жон Унд сайн санааны дохио үзүүлж буй хэрэг хэмээн тайлбарласан бөгөөд Кимийг өөрийнх нь “маш сайн мэддэг”, “маш сайн харилцаатай” удирдагч гэж тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар, ийм сургуулилт нь Пхеньянд “бүрэн зохисгүй, дайсагнасан” дохио өгдөг аж.
 
Тэрээр мөн энэ шийдвэрийг Сөүл АНУ-ын Иран дахь дайны ажиллагаанд нэгдэхээс татгалзсантай шууд холбон, “Америк эдгээр бүх улсыг, ялангуяа тэд бидэнд туслахаар тэнд байхгүй байхад, бүгдийг нь хамгаалж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.
 
Гэвч сургуулилтыг багасгасан нь Пхеньяны байр суурийг шууд зөөлрүүлсэнгүй. БНАСАУ уг сургуулилтыг цаашид ч өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж, сургуулилтын үеэр богино зайн баллистик пуужин харвасан байна. 

Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00