Dark Light
Гадаад | 2026-08-28

КОЛУМБ УЛС АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ ХӨЛӨГ ОНГОЦОН ДЭЭР ХОРИХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Колумб улсад байгуулагдсан баруун жигүүрийн шинэ засгийн газар далайн усан дээр хөвдөг шоронд онц аюултай гэмт хэрэгтнүүдээ хорих боломжийг судалж байгаа талаар тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжээ. 

Энэ сарын эхээр үүрэгт ажилдаа орсон ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла дэлхийн хамгийн том кокаин үйлдвэрлэгч Колумбын зэвсэгт бүлэглэлүүдтэй хатуу тэмцэхээ амлаж байгаа.

Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ерөнхийлөгч далайд хөвдөг усан онгоц-шоронг бодитой болгох санал боловсруулах даалгавар өгснийг эх сурвалж баталжээ.

Колумбын тэнгисийн зэвсэгт хүчин уг саналыг боловсруулахаар болсон гэнэ.

Далайд хөвдөг шорон нь аюултай гэмт хэрэгтнүүдийг оргохоос сэргийлж, гадаад ертөнцөөс таслах ач холбогдолтой.

Харин хүний эрхийн байгууллагууд энэ төрлийн шоронг хүний эрхийг зөрчсөн шийдэл гэж эсэргүүцдэг.

Колумбын ерөнхийлөгч асан Альваро Урибе 2007 онд хар тамхины гэмт хэргийн бүлгийн удирдагчдыг Атлант болон Номхон далайн усанд байрласан хөлгүүд дээр хорьж байгаад АНУ-д шилжүүлж байсан түүхтэй.

Де ла Эсприелла мөн аюулгүй байдлын зорилгодоо хүрэхийн тулд АНУ болон Израильтай улам нягт харилцаа тогтоохыг хичээж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00