Dark Light
Гадаад | 2026-08-28

ИСЛАНДЧУУД ЕВРОПЫН ХОЛБООНД ЭЛСЭХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Европын Холбоонд /ЕХ/ элсэх хэлэлцээг сэргээх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга энэ бямба гарагт Исланд улсад болох гэж байна.

Энэ үед тийм, үгүй гэсэн санал өгөх хүмүүсийн тооны зөрүү улам бүр багасаж байна. Maskína компанийн хийсэн судалгаагаар, “тийм” гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 51.3 хувь, “үгүй” гэсэн хариултыг 48.7 хувь нь өгчээ. Үүнээс өмнө Исландын Vísir цахим хуудасны захиалгаар хийсэн санал асуулгын дүнгээр уг зөрүү зургаадугаар сард 6.2 хувь, наймдугаар дугаар сард 4.4 хувьтай байсан юм.

Мөн  8 дугаар сарын 17-нд нийтлэгдсэн АНУ-ын Gallup статистик судалгааны компанийн санал асуулгын дүнг харвал, хэлэлцээг сэргээхийг 51.5 хувь нь дэмжсэн бол 48.5 хувь нь эсрэг санал өгсөн байна. 

Лхагва гарагт дүнг нь нийтэлсэн Maskína компанийн судалгааг 8 дугаар сарын 21-25-нд явуулж, 1000 орчим хүнийг хамруулсан нь 400 мянган хүн амтай Исландын хувьд өргөн хүрээтэй санал асуулга юм. 

Санал асуулгын явцад “ЕХ-нд элсэх нь Исландын бүрэн эрхт байдалд нөлөөлнө хэмээн санаа зовниж байна уу” гэсэн асуултыг тавихад оролцогчдын 47 хувь нь “тийм” гэж хариулсан бол 47 хувь нь “санаа зовнихгүй байна” гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00