Dark Light
Гадаад | 2026-08-29

АНУ ВЕНЕСУЕЛИЙН 17 ГАЗРЫГ ТОСНЫ ОРДЫГ УРТ ХУГАЦААГААР АШИГЛАХ ХҮСЭЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ есдүгээр сард Венесуэлтэй урт хугацааны эрчим хүчний хэлэлцээр байгуулснаа зарлахаар найдаж байгаа талаар “The Washington Post” эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн бичжээ.

Мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Эрчим хүчний сайд Крис Райт ирэх сарын эхээр Венесуэлд очиж, хэлэлцээрийг танилцуулахаар төлөвлөж байна. Гэвч газрын тос, хийн салбарын зарим мэргэжилтэн богино хугацаанд томоохон тохиролцоонд хүрэхэд эргэлзэж байгаа аж.

Талууд Венесуэлийн дор хаяж 17 газрын тосны ордыг АНУ-д урт хугацаагаар ашиглуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь тус улсын газрын тосны нөөцийн ойролцоогоор гуравны нэгийг хамарч магадгүй байна.

Хэлэлцээр хэрэгжвэл АНУ Венесуэлийн ойролцоогоор 90 тэрбум баррель газрын тосны нөөцөд урт хугацаанд нэвтрэх боломжтой болох юм. Гэхдээ тохиролцоог бүрэн хэрэгжүүлэхийн тулд Венесуэлийн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00