Альпийн нурууны мөсөн голоос 60 гаруй жилийн өмнө алдагдсан уулын үүргэвч, авиралтын хэрэгслийг 86 настай Австрийн уулчинд буцаан өгчээ.
Тиролийн цагдаагийн мэдээлснээр, уулын хөтөч долдугаар сарын 16-нд Зультсальфернер мөсөн голын 2955 метрийн өндөрт уг үүргэвчийг олсон байна. Дотор нь мөсний сүх, камер, тамхины хэрэгсэл болон ихээхэн гэмтсэн баримт бичгүүд байжээ.
Баримтаас эзний нэрийг тогтоох боломжтой болсон бөгөөд тэрбээр 1963 оны наймдугаар сард мөсөн голоор явж байхдаа ангалд унаж байсан нь тогтоогджээ. Түүнийг хамт явсан хүмүүс нь аварсан ч жинг хөнгөвчлөхийн тулд үүргэвчийг нь тэнд үлдээсэн байна.
63 жилийн дараа олдсон эд зүйлсийг цагдаа нар уулчны хүүд хүлээлгэн өгчээ. 86 настай уулчин эрүүл мэндийн шалтгаанаар Тирольд өөрөө очиж чадаагүй байна.







Гадаад




