Dark Light
Гадаад | 2026-08-29

333 ГЭРЛИЙН ЖИЛИЙН ЦААНА НУУГДМАЛ ГАРАГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Одон орон судлаачид Дэлхийгээс 333 гэрлийн жилийн зайд орших KIC 9139163 одны эргэн тойронд өмнө нь илрээгүй гарагийг олжээ. Уг гарагийг уламжлалт аргаар бус, ойсон гэрлийн улмаас одны системийн гэрэлтэлтэд үүсэх өчүүхэн өөрчлөлтөөр илрүүлсэн байна.

“Хун” одны ордод байрлах уг гараг эх одоо ердөө 14 цагийн дотор нэг бүтэн тойрдог. Массаараа Дэлхийгээс 7.3 дахин, радиусаараа 2.4 дахин том бөгөөд ийм төрлийн гараг ховор тохиолддог “Нептуны цөл” хэмээх бүсэд оршдог аж.

Гарагийн тойрог зам хазайсан тул Дэлхий болон эх одныхоо дундуур өнгөрдөггүй. Иймээс судлаачид фазын муруй буюу гарагийн хөдөлгөөнөөс шалтгаалан гэрэлтэлтэд үүсэх маш бага хэлбэлзлийг шинжилж, өдрийн болон шөнийн талыг нь ажиглаж чаджээ.

Анхны тооцоогоор уг гараг харьцангуй бага нягттай, их хэмжээний халуун ус агуулсан бүтэцтэй байж болзошгүй байна. Мөн эх оддоо маш ойрхон байрладаг тул хүчтэй таталцлын нөлөөнд орж, тойрог зам нь хурдан өөрчлөгдөж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19