Японы Шизүока мужийн Яйзү хотод 72 настай Өмнөд Солонгосын иргэн дүүгийнхээ паспортыг ашиглан 1993 онд 15 хоногийн аяллын визээр орж ирж, өндөр цалинтай ажил хийх зорилгоор үлдсэн байна.
Түүнийг 2026 оны 8 сарын 26-нд нэргүй мэдээллийн дагуу визийн хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилсан бөгөөд тэрээр "Морита Шоичи" гэх япон нэр ашиглаж, өдрийн болон цагийн ажил хийн амьдарч байснаа хүлээжээ.
Тэрээр тус улсад нийт 33 жил амьдарсан ч Японд визийн хугацаа хэтрүүлэн оршин суухыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалт 2000 оны 2 сард хэрэгжиж эхэлсэн. Иймд хууль буцаан хэрэглэх боломжгүй тул цагдаагийн байгууллагаас түүнийг 2000–2026 оны хоорондох 26 жилийн хугацаанд хууль бусаар оршин суусан гэх үндэслэлээр баривчилжээ.
Японд виз хэтрүүлэн үлдсэн гадаад иргэдийн тоо 1993 онд хамгийн дээд цэгтээ буюу 298,646 хүрч байсан бол 2026 оны 1 сарын 1-ний байдлаар 68,488 болж ойролцоогоор 77 хувиар буурсан байна.







Гадаад




