Dark Light
Гадаад | 2026-08-31

АНУ ВЕНЕСУЭЛИЙН 65 ТЭРБУМ БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦӨД ХЯНАHA

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Венесуэлийн хооронд “дэлхийн түүхэн дэх хамгийн том газрын тосны хэлэлцээр” байгуулсан гэж мэдэгджээ.

Трампын хэлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригестой хамтран хувийн компаниудын оролцоотойгоор тус улсын 65 тэрбум баррелиас давсан баталгаат газрын тосны нөөцийн дийлэнхэд АНУ хяналт тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тэрбээр уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Америкийн татвар төлөгчдөд шууд зардал гарахгүй бөгөөд АНУ-ын газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, урт хугацаанд шатахууны үнийг бууруулахад нөлөөлнө гэж мэдэгджээ.

Мөн энэ тохиролцоо Венесуэлийн эдийн засгийг дэмжиж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж Трамп онцолсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00