Dark Light
Гадаад | 2026-08-31

“GTA VI” АНУ-ЫН АЖЛЫН ХЭВИЙН ХЭМНЭЛИЙГ АЛДАГДУУЛЖ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын тоглоом сонирхогчид “Grand Theft Auto VI” худалдаанд гарсны дараа хэд хоног дараалан тоглохын тулд цалинтай амралтын хоногоо урьдчилан хуримтлуулж эхэлжээ.

“The Wall Street Journal”-ийн мэдээлснээр, GTA цувралын өмнөх ангиас хойш 13 жил өнгөрсөн тул тоглоомчид арваннэгдүгээр сарын 19-ний нээлтийг “албан бус баяр” шиг хүлээж авч байгаа аж. Зарим ажил олгогчид ч тэр үеэр ажиллах хүчний хомсдол үүсэж болзошгүйг тооцож эхэлсэн байна.

Нэг тоглогч тоглоом худалдаанд гарахтай зэрэгцэн амралт авахаас гадна хэд хоногийн хүнсээ урьдчилан бэлдэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.

Өмнө нь АНУ-ын Жоржиа муж дахь Форт-Стюарт баазын явган цэргийн дивиз гэрээгээ дор хаяж хоёр жилээр сунгасан алба хаагчдад GTA VI тоглох дөрвөн өдрийн чөлөө санал болгосон талаар мэдээлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00