Непалын хойд хэсэгт болсон хүчтэй үерийн улмаас 900 гаруй хүн амиа алджээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр, одоогоор 903 хүний цогцос олдоод байна.
Мөн 10,461 хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 4,200 орчим хүн сураггүй хэвээр байгаа аж. Тэдний дунд 592 гадаадын иргэн багтжээ.
Үүнээс гадна усан цахилгаан станцын байгууламжид ажиллаж байсан дор хаяж 933 ажилтан хонгилуудад гацсан байж болзошгүй гэж мэдээлсэн байна.
Непалд хүчтэй үер наймдугаар сарын 26-наас эхэлсэн юм.







Гадаад




