Dark Light
Гадаад | 2026-09-01

МАЙКЛ ЖОРДАНЫ АЛДАРТ FERRARI ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сагсан бөмбөгийн домог Майкл Жорданы эзэмшиж байсан 1997 оны Ferrari 550 Maranello автомашиныг есдүгээр сарын 15-нд Joopiter дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Жордан уг машиныг 1997 онд “Чикаго Буллз”-ын хамтаар NBA-ийн тав дахь аваргаа хүртсэн үедээ худалдан авч байсан аж. Автомашин “MJ 5” улсын дугаартай бөгөөд нийт 6400 миль буюу ойролцоогоор 10,300 км явсан байна. Жорданы 198 см өндөрт тохируулан жолоочийн суудлыг тусгайлан өөрчилжээ.

Энэхүү Ferrari нь Netflix-ийн “The Last Dance” баримтат цувралд гарч байсан бөгөөд мөн Air Jordan XIV пүүзний дизайны санаа болсон гэдгээрээ онцлог. Жордан уг пүүзийг өмсөн 1998 оны NBA-ийн финалд алдарт шийдвэрлэх шидэлтээ хийж байжээ.

Машин 2002 онд зарагдсанаас хойш олон нийтэд бараг үзэгдээгүй бөгөөд Curated компанийн хамтран үүсгэн байгуулагч Жон Темериан үүнийг олохын тулд 10 орчим жил хайсан байна.

5.5 литрийн V12 хөдөлгүүртэй, 485 морины хүчтэй уг Ferrari-г 700 мянгаас 1.3 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00