АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх хувилбарыг үгүйсгэж байгаагаа мэдэгджээ.
Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр “Үүнийг би үгүйсгэж байна. Шаардлага байхгүй” хэмээн хэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны хооронд шууд цэргийн мөргөлдөөн дахин гарсан ч Трамп Ираныг цэргийн хувьд аль хэдийн ихээхэн сулруулсан гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Хормузын хоолойгоор АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгаалалт дор хөлөг онгоцууд нэвтэрч байгаа бөгөөд газрын тосны тээвэр бүрэн зогсоогүй гэж хэлжээ. Гэсэн ч сүүлийн үеийн мөргөлдөөн, усан замын аюулгүй байдлын эрсдэлээс шалтгаалан Хормузаар дамжих газрын тосны хэмжээ дайны өмнөх үеэс доогуур хэвээр байна.






Гадаад




