Герман улс өнгөрсөн сард Лайпцигийн нисэх онгоцны буудлыг онилсон "дроны халдлагын ард ОХУ байсан" гэж буруутгаж, Москвагийн эсрэг хэд хэдэн шинэ арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

“Бид дайны байдалд ороогүй ч өдөр бүр кибер халдлагын бай болж байна” гэж Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэхдээ тус улсын аюулгүй байдлын заналхийллийн түвшний үнэлгээг “ерөнхий” түвшнээс “өндөр” болгон нэмэгдүүлснээ хэлжээ.
Мөн Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль Бонн хот дахь Оросын консулын газрыг хаах, Берлин дэх Оросын соёлын төв болох “Оросын ордон”-ыг хаах шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна Герман улс ОХУ-ын иргэдийг тус улсад нэвтрэхэд тавих хяналтаа чангатгана гэжээ.
Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европын холбооны Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногийн сүүлээр Орост “тодорхой хариу арга хэмжээ”, тэр дундаа “нэмэлт хориг арга хэмжээ” авахаа зарлана гэж мэдэгдэв.
|
Эх сурвалж
| CNN
|
И.АМАРБАЯСГАЛАН



)



Гадаад




