“17 настай байхдаа Хонконгийн ардчиллын хөдөлгөөнийг манлайлж, дэлхий даяар танигдсан хүү” болох "Жошуа Вонг" прокуроруудын үүсгэсэн үндэсний аюулгүй байдлын талаарх хамгийн сүүлийн хэрэгтээ гэм буруугаа хүлээснээр бүх насаараа хоригдох хоригдож болзошгүй болжээ.

Одоо 29 настай Вонг 2020 онд Хятад болон Хонконгийн эсрэг гадаадын улс орнуудыг хориг арга хэмжээ авахыг уриалах зорилгоор бусад идэвхтнүүдтэй хуйвалдсан хэрэгт буруутгагдсан юм. Энэ нь Бээжин Хонконгод үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжүүлсэн жил бөгөөд уг хуулийг шүүмжлэгчид хотын улс төрийн эрх, эрх чөлөөг үндсэндээ царцаасан гэж үздэг.
Вонг одоогоор шоронд хоригдож байгаа бөгөөд 2024 онд олны анхаарлыг татсан төрийн эрх мэдлийг түлхэн унагах зорилготой үйл ажиллагааны хэрэгт гэм буруугаа хүлээснийхээ дараа 4 жил 8 сарын хорих ял эдэлж байна. Тэрээр ирэх нэгдүгээр сард суллагдах ёстой байжээ.
Түүний хамгийн сүүлийн хэргийг Хонконгийн Дээд шүүхээр хэлэлцсэн бөгөөд уг шүүхээс бүх насаар нь хорих ял хүртэл оноох боломжтой юм.
Вонг болон ардчиллын төлөө тэмцэгч бусад хүмүүсийг Бээжингийн албан тушаалтнууд өмнө нь “салан тусгаарлагчид” хэмээн нэрлэж байсан. 2019 онд олон улсын санхүүгийн төв болсон Хонконгод ардчиллыг дэмжсэн асар том, зарим үед хүчирхийлэл дагуулсан эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөний дараа Бээжин өргөн хүрээтэй үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн юм.
Тэр 2014 оны “Umbrella Movement” буюу “Шүхрийн хөдөлгөөн”-ийн үед ердөө 17 настай байсан бөгөөд олон улсын хэвлэлүүд түүнийг хөдөлгөөний нүүр царай болж дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүрэнд гарч байсан юм. Тэрээр анх 2012 онд 15 настай байхдаа Scholarism хэмээх сурагчдын хөдөлгөөнийг байгуулж, Бээжинг дэмжсэн “үндэсний боловсрол”-ын хөтөлбөрийг эсэргүүцсэн жагсаалыг удирдаж эхэлсэн байна.
|
Эх сурвалж
| CNN
|
И.АМАРБАЯСГАЛАН







Гадаад





