Dark Light
Гадаад | 2026-09-02

БНСУ-ЫН АСРАХ ГАЗРУУДАД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГАЗАР АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image
Өмнөд Солонгосын шүүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын захирал асан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт 15 жилийн хорих ял авлаа. 
 
Уг этгээд Сөүлийн баруун хэсэгт орших Инчон хотын “Сэкдонвон” асрамжийн газарт амьдардаг гурван иргэнийг хүчирхийлсэн хэрэгт 15 жилийн хорих ял авсан бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой.
 
Хохирогчдын нэг болох оюуны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон явдлын талаар мэдээлснээр цагдаагийн байгууллага Кимд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
 
Уг хэрэг гарсны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар улс даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 1,507 асрамж, халамжийн байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтын явцад хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй 33 тохиолдол илэрсэн байна.
 
 
Канхва дүүргийн захиргааны захиалгаар асрамжийн газрын оршин суугчдад хийсэн нарийвчилсан үнэлгээгээр тус байгууллагын харьяанд байсан 20 эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
 
Өмнөд Солонгос улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоомжийг 2011 онд чангатгасан байхад ийм хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг татжээ.
 
Мөн тус асрамжийн газрын захирал асны үйлдэл яагаад ийм удаан хугацаанд хэний ч анхааралд өртөлгүй, илрээгүй өнгөрсөн бэ? гэсэн асуулт ч гарч байна.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00