Данийн тусгай албад ОХУ-ыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
ОХУ-ын зүгээс Дани улсын батлан хамгаалах салбарын эсрэг чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар идэвхтэй бэлтгэж байна гэж Данийн Аюулгүй байдал, тагнуулын газар (PET)-ын Сөрөх тагнуулын албаны дарга Эмиль Грэсхольм мэдэгдсэнийг Berlingske хэвлэл уламжиллаа.
Батлан хамгаалах салбарт аюулгүй байдлаа чангаруулахыг анхаарууллаа
Эмиль Грэсхольм хэлэхдээ, “Батлан хамгаалах салбарынхан өөрсдийгөө хамгаалахын тулд аюулгүй байдлын шаардлагатай бүхий л арга хэмжээг авах нь нэн чухал байна. Энэ чиглэлийн олон ч байгууллага, компаниуд аль хэдийн хамгаалалтаа идэвхтэй сайжруулаад эхэлсэн” хэмээн онцолжээ.
Энгийн иргэдийг тагнуулын үйл ажиллагаанд элсүүлж байна
Түүний мэдээлснээр, ОХУ-ын тусгай албад мэдээлэл цуглуулах зорилгоор “эгэл жирийн Дани улсын иргэдийг” өөрсдийн талд элсүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Иргэдэд өгч буй даалгавар нь ихэвчлэн:
- Цэргийн болон стратегийн чухал объектуудын зургийг авах,
- Тухайн газруудын нэвтрэх журам, харуул хамгаалалтын нөхцөл байдлыг судалж, тайлагнах зэрэг юм.
Сөрөх тагнуулын дарга уг ажиллагааны талаар тайлбарлахдаа “Эдгээр үйлдлүүд нь заавал тагнуулчдын тухай кино шиг нууцлаг, сүр дуулиантай байх албагүй учраас бид иргэддээ арга барилыг нь урьдчилан сануулж байгаа юм” гэв.
ТАТАР МАЙДАР

)
Гадаад




